АН-ын сонгуульд 19 настай залуу 54 настай хэмээн санал өгчээ

Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хорооны АН-ын даргын сонгуульд хэд хэдэн будлиан гарчээ. Тодруулбал СБД-ийн харьяатай 19 настай залуу 1979 онд төрсөн 54 настай иргэний үнэмлэхээр санал өгчээ. Түүнчлэн санал өгч байгаа иргэдэд саналын хуудсыг давхардуулан өгсөн зөрчил гарсан байна. Энэ тухай дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч Д.Алтанхуягаас тодруулахад: Манай хэсгийн сонгууль будлиантай болж байна. Чингэлтэй дүүргийн 64-р тойрогт дүүргийн намын даргын саналыг нь тоолохгүй гурав хонож байгаа бөгөөд дотроос нь саналын хуудас алга болсон хэрэг гарсан. Тийм болохоор намдаа сонгуулийг дахин явуулах хүсэлт хүргүүлж байна гэлээ. Чингэлтэй дүүргийн АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, МоАХ-ны анхны гишүүдийн нэг Д.Алтанхуяг нар өрсөлдөж байгаа юм.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх