СБХ-ийн 29 дүгээр тусгай сургуулийн төгсөх ангийн сурагчид үнэгүй кино үзэхээр болжээ

“Тэнгис” кино театр ирэх бямба гарагт буюу 2017 оны дөрөвдүгээр сарын найманд өдөр ЕБС-ийн 29-р тусгай сургуулийн төгсөх ангийн 100 гаруй сурагчдын хүслийг биелүүлж үнэ төлбөргүй кино үзүүлэхээр болжээ. Тодруулбал: СБХ-ийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагч А-ийн Мэдээ.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Хамгийн их хүсэж байгаа зүйл Тэнгис кино театрт кино үзэх” хэмээн хэлсэн. Энэхүү хүслийг нь биелүүлэхээр “Тэнгис” кино театрын хамт олон сурагчдад үнэгүй кино үзүүлэх ажээ. М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх