
Нийслэлд ашиглаж байгаа нийт барилга болон газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын судалгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна.
Тухайлбал: улсын байцаагчийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй тул ашиглалтыг зогсоосон сургуулийн 13, цэцэрлэгийн 28, эмнэлэгийн гурав, үзвэр үйлчилгээ гурав , орон сууцны 171 барилга байгаа аж.
Харин газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар буулгаад байгаа сургуулийн найм, цэцэрлэгийн 14, эмнэлэгийн гурав, орон сууцны дөрвөн барилга байна.
Сэтгэгдэл үлдээх