Маргаашнаас эхлээд шилжилт хөдөлгөөн орон даяар зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болохтой холбогдуулан маргаашнаас /2017.04.27н/ эхлэн шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.
Сонгуулийн нэгдсэн хуулинд заасанчлан энэ сарын 27-ноос эхлэн иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хааж байна.
Сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу ирэх зургадугаар сарын 27-ноос шилжилт хөдөлгөөнийг сэргээн хуучин хэвэнд нь оруулах юм.
Сэтгэгдэл үлдээх