Иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна

Телевизүүд өчигдөр оройн 20:00-21:00 цагийн хооронд “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээх бичиг гаргаж, гамшгийн аюулын дохио дуугаргасан. Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз нэгдэж УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн нэгэн заалтыг эсэргүүцсэн нь энэ байлаа. Харин өнөөдөр сонин хэвлэлүүд хэвлэлийн эхний нүүрээ “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэсэн бичигтэйгээр хэвлэсэн бол хэсэг мэдээллийн сайтууд  мэдээлэл түгээхээ түр хугацаагаар зогсоож зарим нь улс төр, нийгмийн үйл явдлын мэдээллийг 16 цаг хүртэл нийтлэхгүй гэдгээ мэдсэн мэдээлэл гаргажээ. үүнд манай сайт нэгдэж 16 цаг хүртэл Улс төр, нийгмийн үйл явлын мэдээллийг түгээхгүй болно.   М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх