Цагдаагийн алба хаагчид авто ослын улмаас 2016 оны 11-р сарын 13-ны өдөр ЕБС-ийн ахлах ангийн сурагч охин “Б”-гийн хурууг тасалсан хэрэг болсон. Хэргийг БГД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагч “Т” гэгч санамсаргүй үйлджээ. Өсвөр насны эмэгтэй хүүхдийн эрүүл мэнд, гоо сайхан, хөдөлмөрийн чадвартай холбоотой асуудал учраас хуулийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхээр хохирогч талд 1 сая 920 мянган төгрөг гаргаж өгөх шийдвэр гаргажээ. Гэтэл энэ нь охины хурууны эмчилгээнд хүрэхгүй учраас давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан ч шүүх хурал дөрвөн удаа хойшилжээ. Төгсөх ангийн охины сэтгэлзүйд энэ байдал нь хүндээр нөлөөлж сургуульдаа ч явж чадахгүй байгаа бөгөөд машинаараа мөргөж хурууг нь тасдсан цагдаа нар нэг ч удаа уучлал гуйгаагүй аж. Охины эцэг эх хүүхдээ БНСУ-д авч явж гоо сайхны хагалгаанд оруулсан бөгөөд уг зардлыг олгож чадахгүй гэж шүүгдэгч тал хэлсэн байна. Охины ээж энэ бүхэнд гомдолтой байгаагаа илэрхийлээд Авлигатай тэмцэх газар болон шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргахаар төлөвлөжээ.

М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх