Ирэх сарын 2-6-нд намуудаас нэр дэвших хүмүүсийг бүртгэнэ

Сонгуулийн жил үргэлжилж байна. 2016 он парламентын түшээдээ сонгох, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийг тодруулах сонгох жил байсан. Тэгвэл 2017 он бол төрийн тэргүүнээ тодруулах жил болж байна. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох юм.
Энэхүү сонгуулийг угтсан чамгүй олон ажил хийгдэж эхлээд байгаа билээ. Намууд нэр дэвшигчээ сонгох гэж дотороо аль хэдийнэ өрсөлдөөд эхэлчихсэн явна. Түүхэндээ хамгийн олон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа энэ удаагийн сонгууль хэр дуулиантай өрнөх бол гэсэн хүлээлт ч үүсээд байна. Ямартай ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй маш олон хүн байгаа бөгөөд тэдний нэг нь л намын тугийг атган, гишүүдийнхээ итгэлийг хүлээн төрийн тэргүүний төлөө хүч үзнэ.
Харин МАН-ын хувьд М.Энхболд гэсэн хувилбартай суугаа бол МАХН А болон Б гэсэн хувилбартайгаар сонгуульд оролцоно.
Сонгуулийн цаг хугацааны хуваарьт зааснаар бол ирэх сарын 2-6-ны хооронд нэр дэвшигчид тодорхой болох заалттай. Тиймээс намуудын барьж буй тактик, хэнийг дэвшүүлэх, ямар хувилбараар тоглох гээд бүх асуудал ээлж дарааллан олноо ил болох нь. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг та бүхэндээ хүргэж байна.
2017.05.02-06 Нэр дэвшигчийг бүртгэнэ
2017.05.02 Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ
2017.05.27 Нэр дэвшигчийн үнэмлэх олгоно
2017.06.01 Сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ
2017.06.12 Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
2017.06.06-25 Сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ
2017.06.10-11 Гадаад улсад байгаа сонгогчдын санал авна
2017.06.26 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулна
М.Мишээл
Сэтгэгдэл үлдээх