
Тавдугаар сарын 1-нээс эхлэн авто машины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар гэх мэт долоон төрлийн татвар нэмэгдэж эхэлсэн.
Манай улсад 500 мянга орчим хөдөлгөөнд идэвхитэй оролцож байгаа авто машины 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн эдэлгээтэй хувь хүний авто машин байдаг. Уг татвараас болж иргэд удаан хэрэглэсэн авто машинаа солихын тулд таваас зургаан сая төгрөгний дарамтанд орж байгаа юм. Тухайлбал:
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГО:
Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулна
ИМПОРТЫН ТАМХИ:
Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
АВТО МАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР:
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.
Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.
Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.
Харин иргэд энэхүү хуулийн талаар төдийлөн мэдээлэлгүй байгаагаа хэлж байсан юм. Хуулиа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө ард иргэддээ сурталчиллан таниулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна.
М.Шигтгээ
Сэтгэгдэл үлдээх