Зургаан давхраас үсэрч амиа алдав

Өчигдөр 18:00 цагийн орчим Цэргийн төв эмнэлгийн зургаан давхраас хүн үсэрч амь насаа хохироосон тухай дуудлага цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан М гэгч байсан байна. Тэрээр эхнэртэйгээ маргалдсаны улмаас өөрийгөө хэвлийн тус газраа хутгалж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байсан аж. Эмчлүүлж байхдаа амиа ийнхүү хорлосон бөгөөд энэ хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. М.Мишээл

Сэтгэгдэл үлдээх