ЗГ-ын үйл ажиллагааг шүүхээс хориглолоо

Ноён уулын шүүх хурал өчигдөр нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Ашигт малтмалын газар хариуцагчаар, Засгийн газар  гуравдагч этгээдээр, нэхэмжлэгчээр “Ноён уулаа аваръя” төрийн бус байгууллага,  ТББ-ын өмгөөлөгчөөр Г.Батбаяр оролцсон юм. Шүүх  хуралдаанаар “Сентерра Гоулд” компани болон Засгийн газрыг тус хэргийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдэх хүртэл үйл ажиллагаа явуулахыг хориглолоо. Үүнийг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хуулийн 62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол түтгэлүүлнэ гэсний дагуу шүүхээс хориг тогтоосон байна. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх