“Жи Тайм” сүлжээний захирал Ж.Маратын биеийн байдал мууджээ

Казакстан улсын Жи Тайм сүлжээний Монгол дахь салбарын захирал Ж.Марат 2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа. Түүний биеийн байдал муудаж хөл дээрээ зогсож чадахгүй хэвтэрт орсон тухай эх сурвалж мэдээллээ. Ж.Марат нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирж зүрхний үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийлгэжээ. Одоогоор 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Т.Цолмонсайхан

Сэтгэгдэл үлдээх