
Хэнд Б.Чойжилсүрэн сайдыг “унагах” ашиг сонирхол байна вэ?

“ Б.Чойжилсүрэн Сангийн сайд ” гэсэн фэйсбүүк хаягнаас “ Худалдаа хөгжлийн банкийг долдугаар сарын эхний 10 хоногт багтан дампуурлаа зарлана ” гэсэн мэдээллийг цахим орчинд түгээжээ. Дээрх мэдээллийн дагуу сангийн яамнаас тодруулахад ташаа мэдээлэл, залруулга мэдээллийг хэвлэлийнхэнд мэдэгдэнэ гэсэн юм.
Хуурамч хаяг үүсгэн мэдээлэл тарааж байгаа нь Б.Чойжилсүрэн сайдыг “ унагах ” далд санаа байж болзошгүй юм. Хуурамч хаягнаас мэдээлэл тараасан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 111-т заасанчлан “ гүтгэх ” гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээлгэх боломжтой.
Б.Чойжилсүрэнг сангийн сайд болсноос хойш хэд хэдэн удаа түүний үг, үйлдэлтэй холбоотой зорилтот гүтгэлэг гарч байсан юм. Тэрээр өнгөрсөн сард хэвлэлийн бага хурал хийж Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn, Paparatsi.mn зэрэг нэр бүхий сайтуудыг шүүхэд өгөх тухай мэдэгдсэн. Гэвч Монголын сайтын холбоо албан ёсоор уучлалт хүсэж хэвлэлийн бага хурал зарласан юм.
Тодруулбал, “Б.Чойжилсүрэнгийн хязгааргүй шунал МАН-ыг шороотой хутгасаар байна” гарчигтай нийтлэл бичсэн дээрх сайтуудад Монголын сайтын холбооны удирдлагууд хувь эзэмшдэг юм.
Т.Цолмонсайхан

Сэтгэгдэл үлдээх