“Хүүхэд хулгайлахыг завдсан  гэж ташаа мэдээлэл тараасан ” гэв

Фэйсбүүкд дөрвөн настай охиныг хоёр монгол мөн хоёр өвөр монгол залуу хулгайлж Эрдэнэт хотоос гарч явах гэж байхад барьж авлаа гэх мэдээлэл тархасан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлийн мэргэжилтэн, Цагдаанийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад: Хүүхэд хулгайлсан бол цагдаагийн байгууллага мэдэж байх ёстой. Ийм худал мэдээлэл тарааж бусдыг үймүүлж болохгүй. Эрдэнэтийн цагдаагийн газраас асуусан. Хүүхэд хулгайлах хэрэг гараагүй гэж мэдээллээ. Худал мэдээлэл тарааж лайк, шэйр цуглуулах оролдлого хийхгүй байхыг иргэдэд зөвлөж байна гэсэн юм. Тус постыг өөрийн фэйсбүүк хуудастай байршуулсан иргэнээс энэ талаар тодруулахад бусдын мэдээллийг хуулбарласан гэж хэлсэн юм. Түүний хуулсан фэйсбүүк хэрэглэгч мөн бусдын мэдээллийг хуулбарлажээ. Цахим ертөнцөд хүмүүсийн хандалтыг ихээр цуглуулахын тулд энэ төрлийн худал мэдээлэл тараах явдал сүүлийн үед ихсэж байгаа. Тиймээс иргэд өөрсдийн цахим хуудсандаа худал мэдээлэл байршуулж бусдыг төөрөлдүүлж, үймүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Т.Цолмонсайхан

Сэтгэгдэл үлдээх