СӨБ болон дунд боловсролын байгууллагад багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл 2017 оны зургадугаар сарын 27-ны өдөр эхэлсэн байна.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэх зөвлөмж

Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ.Үүнд:
  • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч
  • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан
  • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
  1. Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл 
жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.Мөн өмнөх мэргэжлийн бакалаврын дипломын мэдээллийг оруулна.
  1. Шалгалтын хураамж 35000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл 
  • Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ.
  • Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  • Гүйлгээний утга: Овог, нэр, РД
  1. Чээж зураг файлаар
Анхаарах зүйлс 
  • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
  • Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
  • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
  • Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.
  1. Бүртгүүлсний дараа http://soril.itpd.mn цахим хуудас дээр явагдаж байгаа онлайн тестийн санд дадлага ажил хийж шалгалтад бэлтгэнэ үү. 
Онлайн сургалтын системд нэвтрэх аргачлал “Эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх” онлайн сургалтын системд суралцагчид нь дараах нэр ба нууц үгээр нэвтэрч орно. Холбогдох нэр: 201708+цахим шуудангийн хаяг Нууц үг: Test#+регистрийн дугаарын тоонууд Цахим шуудангийн хаяг нь шалгалтын онлайн бүртгэлд бүртгүүлэхдээ өгсөн хаяг юм. Жишээ нь: Холбогдох нэр: [email protected] Нууц үг: Test#85072431    

Сэтгэгдэл үлдээх