ОХУ-ын Элчин сайд ердөө 10 сая ам доллараар манай улсын бүх хүн амыг бүрэн вакцинжуулж өгье гэж байжээ

Коронавирустэй тэмцэхэд хамгийн хүчтэй зэвсэг нь вакцин болоод байгаа энэ цаг үед дэлхийн олон орон вакцин гарган авахаар ажиллаж байна. Тиймээс ч шинжлэх ухааны салбарт жинхэнэ өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд амжилтын гол шалгуур нь вакцины аюулгүй байдал болон үр дүн юм. Тэгвэл энэ салбарт Оросын үйлдвэрлэгчид ч тодорхой үр дүнд хүрээд байгааг дэлхийн улс орнууд мэдээлсээр байна.

 

ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Sputnik V” вакциныг анх ОХУ-ын Гамалеян нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн баг гарган авсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд ОХУ-ын эрүүл мэндийн байгууллага дэлхийд анх удаа “COVID-19”-ийн эсрэг “Sputnik V” вакциныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр баталсан тухай мэдэгдэж байв.  

“Sputnik V”-гийн анхны туршилтын үр дүн 91.6 хувьтай гарсан бөгөөд өдгөө уг вакцин нь бусад вакцинтай харьцуулахад хоёр давуу талтайг мэргэжилтнүүд онцолж байна. Нэгдүгээрт, үнийн хувьд хямд төсөр хоёрдугаарт, тээвэрлэхэд хялбар.  “Sputnik V” вакцин нь үнийн хувьд 10 орчим ам.доллар бөгөөд тэр үүднээсээ энэхүү вакцин нь дундаж болон ядуу буурай орнууд хүн амаа вакцинжуулахад илүү үр дүнтэйд тооцогдож байна. Мөн энэхүү вакцин нь бусад вакцины нэгэн адил тусгай хадгалалт шаарддаггүй шингэн хувилбарыг ахуйн зориулалттай хөргөгчний  температурт хадгалах боломжтой гэдгээрээ бусад вакцинаас давуу талтай бөгөөд бас алслагдсан бүс нутагт хямд өртөгөөр тээвэрлэх боломжтой юм байна.

Одоогоор дэлхийн хэмжээнд “Sputnik V” вакциныг 57 улс ашиглахыг зөвшөөрөөд байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр тус вакциныг Европын холбооны Австри, Унгар, Словак зэрэг улсууд захиалаад байна. Мөн саяхан Энэтхэг улс Оросоос 100 сая тун “Sputnik V” вакциныг худалдаж авсан ба өдгөө тус улсын дөрвөн компани энэхүү вакциныг энэ онд 852 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг гадны хэвлэлүүд мэдээлжээ.

Манай улсын хувьд анх “Sputnik V” вакциныг өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд Засгийн газрын захиалгаар 10 мянган тунг оруулж ирсэн бөгөөд цаашид сар бүр ойролцоогоор 200-250 мянга орчим тунг оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл байна.

Гэхдээ энд нэг онцолж хэлэх зүйл бол өнгөрсөн онд ОХУ-ын Элчин сайд И.Азизов манай Засгийн  газрын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ердөө 10 гаруй сая ам доллараар Монгол Улсын бүх хүн амыг бүрэн вакцинжуулж өгөх боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд харамсалтай нь уг асуудлаар манай тал даан ч тоомжиргүй хандсан гэдгийг зарим албан бус эх сурвалж мэдээлж байна. 

Тодруулбал манай улс өнгөрсөн онд Дэлхийн банкнаас 50 сая ам долларын хөнгөлөлтэй зээл авсан ба харамсалтай нь уг мөнгөөр Засгийн газар Олон улсын COVAX хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн улсад үйлдвэрлэгдсэн ямар ч баталгаагүй вакциныг ихээр оруулж иржээ.

Учир нь өнөөдөр Kovid-19 цар тахлын аюул нь дэлхийн хэмжээний аюул болоод байгааг цэргийн мэргэжилтнүүд өдөр бүр анхааруулсаар ирсэн бөгөөд харин манай хойд хөрш ОХУ үүнд олон жилийн турш асар их бэлтгэлтэй явж ирснийг саяхан тус улсад үйлдвэрлэгдсэн “Sputnik V” вакцин үүнийг нотлон харуулсан үйл явдал боллоо.

Гэтэл хойд хөршийн элчин сайд манай улсад сайхан сэтгэл гаргаж маш хямд өртгөөр Монгол Улсын нийт иргэдийг вакцинжуулж өгье гэж байхад манай авлигач төрийн түшмэдүүд үүнийг огтхон ч ойшоолгүй цар тахлын энэ хүнд цаг үед дээрх мөнгийг өөрсөддөө ашигтайгаар эргэлдүүлж байгаа нь үнэхээрийн байж боломгүй бузар булай явдал гэхээс өөр хэлэх үг алга.

Мэдээж үүний цаана амин хувийн ашиг сонирхол байгаа болохоор тэдгээр түшмэд цар тахлын үед энэ мэтээр бизнес хийж суугаа байх гэж бодогдоно. Өөрөөр юу ч гэж тайлбарлах билээ. Ингээд төгсгөлд нь, хэлэхэд өнөөдөр манай улсад хэрэглэгдэж буй “Sputnik V” вакцины ашиг тусын тухайд маргах огт шаардлагагүй юм.

Учир нь нэгдүгээрт, уг вакцин нь чанарын хувьд хамаагүй өндөр үзүүлэлттэй, халдвар авсан хүмүүсийн тоог эрс бууруулдаг.  Хоёрдугаарт, вакцин хийлгэсэн хүн тун азгүйтэж, халдвар авлаа гэхэд өвчин хүндэрч, амь насанд нь аюул учруулахгүй, эцэст нь үнийн хувьд маш хямдхан учир манай улсын хувьд маш чухал вакцин гэдгийг хэлмээр байна. Тэр үүднээсээ өнөөдөр манай иргэд чанартайг нь бодож “Sputnik V” вакцин хийлгэхийг илүүд үзэж буйг яаж ч бодсон буруутгах аргагүй юм. Тийм болохоор өнөөгийн Засгийн газрын увайгүй удирдагчид өөрсдийн амин хувийн ашиг сонирхлоо бодоод байлгүй, ард түмнээ аль болох хурдан хугацаанд эрүүлжүүлж, нийт ард түмнээ “Sputnik V” вакцинд хамруулах нь хамгийн зөв зүйтэй шийдвэр болоод байгааг энэ ялдамд хэлэхийг хүсч байна. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hicqmb

lipitor 40mg us <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin for sale</a> order atorvastatin 40mg sale