Хятадын хөл хорио 2023 он хүртэл үргэлжилж магадгүй

Хятад улс 2023 он хүртэл өргөн цар хүрээтэй хөл хорио тогтоосоор байх төлөвтэй байгаа талаар АНУ-аас БНХАУ-д суух Элчин сайд Николас Бернс онцолжээ.

Элчин сайд “Миний таамаглаж байгаагаар Бээжин 2023 он хүртэл “Тэг КОВИД” бодлогоо баримтлах болно. Хөл хорио нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, гадаадын бизнес эрхлэгчдийг цаашдын хөрөнгө оруулалтыг хойшлуулах, хүлээхэд хүргэж байна.

БНХАУ орхиж гарахад хэтэрхий чухал зах зээл учраас тус улсаас гарч буй компани харагдахгүй байна" гэжээ. Шанхай дахь Америкийн худалдааны танхимын саяхан хийсэн судалгаагаар АНУ-ын пүүсүүдийн дөрөвний нэг нь хөрөнгө оруулалтаа багасгаж, орлогын таамаглалаа бууруулжээ. КОВИД-19-ийг 2019 онд Хятадын Ухань хотод анх илрүүлсэн бөгөөд тус улсын Засгийн газар тархалтыг нь зогсоож чадаагүй нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Үүний дараа Бээжин тахал өвчнийг ялна гэж амласан. Бернс хөл хорио нь Хятад, АНУ-ын дипломат харилцаанд саад учруулсан бөгөөд хоёр улсын харилцаа хагас зуун жилийн өмнө буюу анх харилцаа тогтоосноос хойших хамгийн доод цэгт хүрсэн гэж тодорхойлсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pxsyvm

atorvastatin 80mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg cost</a> buy cheap lipitor