Нүүр хуудас Мэдээ СОНИРХОЛТОЙ 5 ФАКТ

СОНИРХОЛТОЙ 5 ФАКТ

Psycho
Psycho, TODNEWS.MN

Хүн бүр гайхалтай сонирхолтой баримтад дуртай байдаг. Заримдаа бидний итгэсээр ирсэн зарим баримт ч худлаа байх тохиолдол байдаг шүү дээ. Тиймээс бид зарим сонирхолтой баримтын талаар бэлтгэн хүргэхээр шийдлээ

Хүүхдүүд өдөрт дунджаар 300 асуулт асуудаг

Их Британийн онлайн худалдаа эрхлэгч “Littlewoods.com” хүүхдүүдийн өдөр  бүр эцэг эхээсээ асуудаг түгээмэл асуултуудыг судалж үзжээ. Хүүхдүүд ээжээсээ хамгийн олон асуулт асуудаг бөгөөд өдөрт дунджаар 300 асуултад хариулт нэхдэг байна. Хүүхдүүдийн асуудаг хариулахад хамгийн хэцүү асуултаар ээжүүд “Ус яагаад нойтон байдаг вэ. Сүүдэр юунаас бүтдэг вэ” зэргийг нэрлэжээ.

 

Дэлхий дээрх нийт шоргоолжны жин дэлхийн хүн амын талынх нь жинтэй тэнцүү

Энтомологичид дор хаяж нэг сая триллион шавьж дэлхий дээр байдаг гэж тооцоолж байгаа юм. Харин  зөвхөн нэг хувь нь шоргоолж гэнэ.  Хэрэв тэднийг бүгдийг нийлүүлбэл дэлхийн хүн амын тал хувийг нийлүүлсэнтэй адил жин дарах аж. Гэхдээ Сексексийн их сургуулийн Апикротурын профессор Фрэнсис Ратниекс 2000 жилийн өмнө л ийм байх боломжтой байсан. Одоо бол дэлхийн хүн ам өсөж, шоргоолжны тоо буурсан гэдгийг онцолжээ.

 

Бенжамин Франклины гэрийн ойр ойрчмоос маш олон хүний цогцос, яс олдож байсан

Бенжамин Франклины Лондон дахь байшингийн подвалаас олон араг яс олдсон талаар та сонсож байсан уу. 1998 оны байшингийн засварын үеэр маш олон араг яс олсон бөгөөд арав орчим хүн, түүний дотор зургаан хүүхэд байсан. Харин энэ талаар “The Guardian” барилга анатомийн сургууль гэх хариулт өгсөн юм.

 

Зарим хүмүүс өвдгөндөө илүү ястай байдаг

Хүний бие хувьсан өөрчлөгдсөөр одоо л яг өөрчлөлт нь дууссан гэж бодож байвал үгүй бололтой. Учир нь зарим хүн өвдгөндөө илүү ястай байдаг аж. Зориулалт нь үл мэдэгдэх уг яс хүний бие хувьсан өөрчлөгдөх явцад алга болжээ. 1875 онд бол хүмүүсийн 18 орчим хувь нь өвдгөндөө илүү ястай байжээ.

 

Дельфинийг дайнд ашиглахаар сургаж байсан

Дельфинүүд нь дур булаам, ухаалаг амьтад гэдгээрээ алдартай. Эдгээр ухаалаг амьтдыг Вьетнамын дайны үед АНУ, ЗХУ-ынхан голлон ашигладаг байжээ. Хоёр улс хоёулаа тэдгээрийн чадварыг сонирхож судалж үзсэнээс гадна алдагдсан техник хэрэгслийг олох, шумбагч онгоц олох зэрэгт ашигладаг байжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү