
Хойд бүсийн төв болох Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд “Forland” тусгай зориулалтын автомашин ашиглаж тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Тус автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, дөрвөн тоннын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай.
Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар