Франц, Грек, Италид хөл хориотой байгаа ч хэдэн зуун наран шарлагын газрыг нээлээ. Франц, Италид хэдэн зуун наран шарлагын газар нээгдсэн боловч далайд очихыг хүссэн хүмүүс маш олон байгаа учир хүмүүс зай барих шаардлагыг биелүүлэхийн тулд хэдэн цагаар ээлж дараагаа хүлээж байгаа аж. Францын эрх баригчид хэрэв наран шарлагын газруудад олон хүн цуглаж эхэлбэл цагдаа нар амрагчдыг тараана гэдгийг анхааруулж байна.
Грекийн эрх баригчид мөн далайн эргийн зарим газраа нээсэн байна. Гэсэн хэдий ч хязгаарлалт, хоригууд тэнд хэвээр байгаа юм. Бямба гарагт /2020.05.16/ орон даяар 500 орчим наран шарлагын газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн боловч иргэд зай барих журмыг дагаж мөрдөх ёстой. Наран шарлагын газруудад 1000 хавтгай дөрвөлжин метр тутамд 40 хүнийг хүлээж авах бол наран шүхрүүдийг дөрвөн метрийн зайтай байрлуулах ёстой байна.
Сэтгэгдэл үлдээх