Нүүр хуудас Мэдээ Эрдэмтэд: Коронавирусын тархалтыг цардуултай чихрийн тусламжтай зогсоох боломжтой

Эрдэмтэд: Коронавирусын тархалтыг цардуултай чихрийн тусламжтай зогсоох боломжтой

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Central Florida их сургуулийн хэсэг эрдэмтэд коронавирусын (COVID-19) тархалтыг саармагжуулах нэгэн сонирхолтой арга олжээ. Тодруулбал тэд ханиалганы эсрэг цардуултай чихэр боловсруулахаар ажиллаж байна. Одоогоор энэхүү төсөл нь 200,000 ам.долларын санхүүжилт аваад байгаа аж.

Ямар ч төрлийн вирус, тэр дундаа COVID-19 нь ханиалгаж, найтаахад шүлсээр дамжин халдварладаг. Тэгвэл цардуул нь шүлсийг илүү зунгааралдсан, өтгөн болгох бөгөөд үр дүнд нь шүлс агаарт цацрах бус газарт унах юм.

Судалгааны үр дүнд шүлсний бүтцийг өөрчилснөөр вирусын тархалтын радиусыг багасгах боломжтой нь тогтоогдсон байна. Урьдчилсан дүгнэлтээр цардуултай чихрийг амны хаалттай хослуулан хэрэглэснээр халдвар тархах зайг 60 см хүртэл багасгах боломжтой гэжээ.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү