George Floyd-ын төлөөх эсэргүүцлийн жагсаал хяналтаа алдаж байна

Саяхан Америкийн нэгдсэн улсад цагдаагийн ажилчны гарт амиа алдсан George Floyd-ын төлөө иргэд жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэж дуу хоолойгоо нэгтгэж байгаа билээ тэгвэл иргэдийн энэхүү жагсаал нь эсрэгээрээ эргэж гудамж талбайд байрлах дэлгүүр үйлчилгээний газруудыг сүйтгэж хохирол учруулан илүү их гэмт хэрэг гарч байгаа аж. Энэхүү жагсаалын тод жишээ бол саяхан Oakland-д байрлах Mercedes Benz дэлгүүрт болсон халдлага юм. Халдлагаар залуус их хэмжээний доллараар үнэлэгдэх машинуудыг эвдэж мөн шүршигч будгаар үг бичиж түүгээр ч зогсохгүй шатааж эхэлсэн байна.

  • Oakland-д байрлах Mercedes benz машины салбар.
  • Гудамжинд байрлах үйлчилгээний газрууд.

 

Сэтгэгдэл үлдээх