Өнгөт арьстныг хөнөөсөн цагдаагийн эхнэр салах өргөдлөө өгчээ

Өнгөт арьст залуугийн хүзүүн дээр өвдөглөж амь насыг нь хохироосон цагдаагийн алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үйл явдал Америк даяар бослого үймээнийг дэгдээж, улмаар цагдаагийн алба хаагчид өвдөг сөхрөн уучлал гуйснаар бослого тайван зам руу шилжсэн.

Тэгвэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн цагдаа Дерек Човины гэргий Келли Човин, нөхрөөсөө салах болсныг хуулийн фирмээс мэдэгджээ. Тэрбээр талийгаачийн үхэлд маш их эмзэглэсэн бөгөөд нөхрийнхөө эл үйлдэлд цочирдсон болохыг өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлсэн аж.

Келли Човины хувьд нөхөртэйгээ 2010 оноос хойш хамтдаа амьдарч байгаа бөгөөд Миннесото мужийн миссээр шалгарч байжээ.

Сэтгэгдэл үлдээх