Дэлхийн 2 дугаар дайн дууссан ч Nazi хорих лагерь хүүхдүүдийг тамласаар байсан юм

Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараагаар German улсын аймшигт Nazi хорих лагериас энэхүү захиа олдсон юм. ЗАХИАНД :

Хүндэт багш нараа, Би концентрац баазын сүүлийн хэдхэн амьд үлдсэн хүмүүсийн нэг юм.

Миний харсан аймшигт зүйлийг надаас өөр хүн битгий хараасай гэж бурхнаас гуйж байна.

Багш нараасаа сурч мэдсэн бүх зүйлийг энд буруугаар ашиглан хүүхэд багачуудыг тамлан зовоож байна. Сурч мэдсэн инженерүүдийн бүтээсэн хийн танхимууд, Боловсролтой чадварлаг эмч нар нь хүүхдүүдийг аврах биш алж. Бэлтгэгдсэн сувилагч нар алагдсан нярай хүүхдүүдийн цогцсыг хаяж. Ахлах сургууль, Их сургууль төгссөн боловсролтой хүмүүс нялх хүүхдүүдийг буудан хороож байна.

Тиймээс би боловсролыг сэжиглэж эгдүүцэж ой гутаж байна. Миний хүссэн хүсэлт бол: Оюутнуудаа хүн болоход нь туслаарай та нарын хүчин чармайлт чинь мэдлэг боловсролтой алуурчдыг бий болгож байна. Багш хүн унших бичих бодохоос илүү сэтгэл зүрхэнд нь зааж өгөөсэй гэж хүсэж байна. Та бүгдийн сурагчдад зөвхөн томьёо заах байдал чинь боловсролтой алуурчдыг төрүүлж байгаа юм шүү!!! Эцэст нь хэлэхэд боловсрол гэж юу вэ? Миний бодлоор бол хүний ухамсар.

Сэтгэгдэл үлдээх