Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 7 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулна. Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд дараах өөрчлөлтүүд орсон.
Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалт авахгүй.
2. Монгол хэл, Англи хэл, Орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд гарсан.
2020 онд короновируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ- аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул шалгуулагчид албан ёсны www.eec.mn цахим хуудаснаас мэдээллээ хүлээн аваарай.
Сэтгэгдэл үлдээх