2020 оны сонгуульд намуудын мөрийн хөтөлбөр чухал билээ. Тэгвэл 4 жилийн өмнө буюу 2016 оны намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж аль нам зорилго зорилтдоо хүрснийг шүүн бодоцгооё.
АН-ын мөрийн хөтөлбөр "Монгол хүн 2020" нэртэй байсан бол, МАН мөрийн хөтөлбөрөө цалинтай ээж, оюутанд 70,000 төгрөгийг олгох асуудлыг тусгажээ. Мөн түүнээс гадна 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргахаар тусгагдсан гэнэ.
Харин МАХН 10 жилийн дотор хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтаж, "Мянганы төмөр" зам барих ажлыг эхлүүлж, 150,000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбортой 8 хоттой болох зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгачан гаж. Мөн эх орончдын эвсэл төр, засгийн 20 жилийн алдаа оноог засч, нийгмийг сууриар нь өөрчлөх хөтөлбөр боловсруулжээ. Ногоон намынхан ирээдүйн сан байгуулж нөхөн сэргээгдэх байгалийн баялгийн 10 хувийг энэ санд төвлөрүүлэхээс гадна ураны асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулсан аж.
Сэтгэгдэл үлдээх