АНУ хойд Дакота мужид 15 айлын доор 610 метр урт 45.72 метр гүн нууцлагдмал агуй байжээ

Өмнөд Дакота мужид Блэк Хокк хотод байрших 15 гаруй байшин дор маш том хэмжээний газар цөмөрч айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Газар нурахаас өмнө 4 сарын 27-ны өдөр газар хөдөлж байсан бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүдсэн цөмрөлт гэж таамаглаж байсан ч уг нөхцөл байдал нь маш том нээлтийг хийжээ.

 

Энэхүү нүх рүү Паха Сапа Гротото (Үндэсний Спеологийн нийгэмлэг дэлхийн шилдгүүдийн тоонд орох археологич байгуулаг) хэмээх орон нутгийн бүлэг судлаачид дотор нь орж cудалжээ.

Судлаачид уг агуйн нийт хэмжээг тооцоолохоор хэдэн цагийн турш ажиллаж 610 метр урт магадгүй түүнээс ч том байх магадлалтай 45.72 метр гүн бөгөөд уг агуйн бүтэц нь шохойн чулуу гэж үзжээ.

 

Гэвч хайгуулын бүрэлдэхүүн уурхайг тэр чигт нь судалж амжаагүй юм. Учир нь гэвэл уурхайн зарим сувгуудад нуралт үүсэж зарим хэсэг нь усанд автсан гэнэ. Гэсэн хэдий ч Паха Сапа Грото нийгэмлэг цааш судлахаар хичээж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх