Өмнөд Солонгос улс Covid-19 цар тахлын эсрэг вакцин гаргаж эхний ээлжинд сармагчин дээр туршин

Дэлхийд тархсан Корона буюу Ковид-19 цар тахлыг эмчлэхээр Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд ажиллаж байгаа ч АНУ, Япон, Англи, Франц зэрэг орнуудаас 2021 онд тест буюу туршилтын вакцин бэлэн болно гэж мэдээллэж байсан. Тэгвэл БНСУ-ын эм зүйч мэргэжилтнүүд вакцин гаргаж энэ сардаа багтаан САРМАГЧИН дээр туршилтыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байна.

БНСУ-д мягмар гарагт халдварын 43 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 12198-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар тэдгээр тохиолдлын 10774 нь бүрэн эдгэрч, 279 нь нас барсан байна. Тус улсад нэгдүгээр сарын 3-наас хойш 1132823 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.

Тус улс Ковид-19 цар тахлыг бүрэн зогсоох эмчилгээг эрэлхийлсээр байна.

Сэтгэгдэл үлдээх