БНХАУ-ын Бээжин хотын “Шиньпади” хэмээх хүнсний томоохон захаас коронавирусийн шинэ халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Энэ нь бодсоноос ч аюултай бөгөөд халуун уур амьсгалд маш хурдацтай тархаж болзошгүй байгаа талаар эрдэмтэд анхааруулжээ.

Хятад эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү шинэ дэгдэлт нь Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй аж. Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судлаачид энэ удаагийн дэгдэлт Европоос гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ухань хотод вирус хүйтний улиралд тархалт өндөртэй байсан бол Бээжингийнх халууны улиралд хурдацтай тархаж байгаа аж. Гэвч мэргэжилтнүүд эртнээс дэгдэлтийг зогсоож, хяналтад авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл үлдээх