Сиэтл-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ний тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 10:50-11:00 цагийн хооронд газардах хуваарьтай. Энэхүү нислэгээр нийт 254 хүн эх орондоо ирнэ.
Үүнд:
- Өндөр настан – 72
- Жирэмсэн – 3
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 44
- Өвчтэй – 16
- Оюутан – 65
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 54 тус тус ирэх юм.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян сувилал, Тоёоко инн буудалд тусгаарлана. Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх