Жастин Бибер өөрийг нь гүтгэсэн хоёр эмэгтэйгээс 20 сая ам.доллар нэхэмжилжээ

Өчигдөр /2020.06.25/ Канадын алдарт дуучин Жастин Бибер өөрийг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн гүтгэсэн хоёр эмэгтэйгээс 20 сая ам.доллар нэхэмжилжээ.

Тодруулбал, Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй энэ сарын 20-нд твиттер хуудастаа 2014 оны гуравдугаар сарын 9-нд Техас мужийн Хюстон хотын цэнгээний газрын өмнө үзүүлбэр үзүүлж байхад Жастин Бибер хоёр найзын хамт “Four Seasons” зочид буудалд урьж, улмаар хүчирхийлсэн” гэж нийтэлжээ.

Жастин Бибер дээрх үйл явдлыг эрс няцаасан бөгөөд нотлох баримт байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх