Австралийн түймрээс аврагдсан анхны коала баавгай найман сарын дараа нас баржээ. Түүнийг Паул гэдэг байсан бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Порт Маккуаригийн ойролцоо гарсан түймрээс хамгийн анх аврагдсан коала баавгай байв.
Түүнийг эмчилж байсан эмнэлгийн ажилтнууд баавгайг анх авчрахад маш их түлэгдэж, гэмтсэн байсан тул эрчимт эмчилгээнд хамруулсан гэжээ. Эмчилгээнд хамрагдсаны дараагаар бие нь хурдан сайжирч, эмчилгээ үр дүнтэй байсан аж.
Тэрээр олон сарын турш тэвчээртэйгээр эмчилгээгээ даван туулахын тулд тэмцэж байсан ч өнгөрөгч ням гараг буюу зургадугаар сарын 28-нд нас барсан байна. Паулыг асарч байсан эмнэлгийн ажилтнууд болон сайн дурын ажилтнуудад түүнийг үдэх маш хүнд байсан гэжээ.
Австралид хамгийн сүүлд гарсан түймрийн улмаас нэг тэрбум гаруй амьтан устсан гэсэн тооцоо бий. Паулын үхлийн дараа Шинэ Өмнөд Уэльс дэх Засгийн газрын яаралтай хуралдааны үеэр 2050 он гэхэд коала баавгай бүрэн устаж болзошгүй хэмээн дүгнэжээ.
Сэтгэгдэл үлдээх