Нүүр хуудас Мэдээ Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ

Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Япон улсын баруун өмнөд нутгийн Күмамото мужид их хэмжээний аадар борооны улмаас одоогийн байдлаар 15 хүн нас барж, дахин есөн хүн сураггүй болжээ. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа ба аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Нас барагсдын 14 нь ахмадын асрах газарт амьдардаг ахмадууд гэнэ. Тус асрах газрын байр усанд автаж, урссан байна.

Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэж буй бүс нутгуудад Өөрийгөө хамгаалах хүчний 10 мянга орчим цэргийг дайчлан ажиллуулахаа мэдэгдээд үерийн бүст амьдарч буй ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Хүчтэй аадар борооны улмаас олон зуун байшин барилга усанд автаж, эрэг далангуут нурж, хөрсний гулгалт үүсч байгаа ба Японы Цаг уурын агентлаг 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Түүнчлэн 6,000 орчим өрх тог цахилгаангүй болсон байна.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү