1.ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН
Н.Энхтайван одоо УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажилладаг. 2016 оны сонгуульд МАН олонхи болоход бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байсан. Тэрээр өмнө нь Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байсан юм.
Боловсрол ба ажилласан байдал:
– 4-р 10 жилийн дунд сургууль – Эрдэнэт хот Бүрэн дунд боловсрол /1978-1988/
– Монгол улсын Политехникийн дээд сургууль – Улаанбаатар хот /1988-1989/
– Бээжин хотын Худалдааны их сургууль / 1988-1993/
– Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс /1997-1998/
– МУИС: Эдийн засагч /1998-1999/
– АНУ-ын Стрэйерийн их сургууль – Магистр Бизнесийн удирдлага / 2004-2006/
– Худалдаа үйлдвэрийн яаманд: Мэргэжилтэн /1993-1996/
-Гадаад харилцааны яаманд: Мэргэжилтэн, Атташе /1996-1999/
– ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын газар
– Хариуцлагатай нарийн бичгийн дарга /1997-1999/
-Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга /1999-2003/
– Газрын тосны газар Хэрэг эрхлэх газрын дэд дарга// 2003-2004/
– Төрийн өмчийн хорооны Тамгын газарт Дарга бөгөөд дэд дарга /2006-2008/
-Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн зөвлөх /2008-2011/
-ГХЯ-д Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал /2011-2012/
-Монголын Худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн
“Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын Тэргүүн
2. ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА
А.Ариунзаяа нь 2015 онд Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдон, одоог хүртэл ажиллаж байгаа. Герман улсад нийгэм судлал, улс төр, түүхийн чиглэлээр суралцаж, магистр хамгаалсан. Мөн Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Боловсрол ба ажилласан байдал:
– А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль,
– ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер,
-2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.
– 2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер,
– 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажилласан.
3. СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН
Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор.
Боловсрол ба ажилласан байдал:
– МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.
– 1999 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
– МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга
– 2010 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэн
– 2015 оноос Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна,
– 2010 онд дэд профессор
– 2016 онд профессор цол хүртсэн
– 2017 онд түүхийн шинжлэх ухааны доктор
– 2008, 2010, 2011 онд Английн Кембридж Их Сургуулийн “Дотоод Ази ба Монгол судлал”-ын төвд зочин судлаач
– 2012-2013, 2014 онд Японы Осака хотын Үндэсний Угсаатны музей, Тохоку Их сургуулийн Зүүн хойд Азийн судлалын төв
– 2015 онд Унгарын ШУАийн Угсаатны судлалын хүрээлэнд
– 2017 онд БНХАУ-ын Ардын Их Сургуульд тус тус зочин профессороор уригдан ажиллажээ.
4.БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
Тэрээр 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар цэргийн дээд Бригадийн генерал цол хүртэж байсан бөгөөд төрийн албанд 31 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Бригадын генерал Г.Сайханбаяр нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан ба батлан хамгаалах, улс орны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулиудыг боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэсэн гэдгээрээ салбартаа үнэлэгддэг мэргэжилтэн юм.
Боловсрол ба ажилласан байдал:
– Цэргийн нэгдсэн дээд сургууль
– Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт
– БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжаа
– ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн
– Батлан хамгаалахын доктор
– 1989-1994 онд Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогч
– 1994-1997 онд ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер
– 1997-2000 онд ЗХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга
– 2000-2010 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
– 2010-2020 онд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
5.БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Б.Мөнхбаатар Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм. 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Мөн тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байв.
Боловсрол:
– Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн Их Сургууль
– Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультет
– Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургууль Бизнесийн удирдлагын магистр
6.БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН
2020 оноос БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Боловсрол ба ажилласан байдал:
– 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
– 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
– 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
– 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр
– Орос, Англи хэлтэй
– 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
– 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
– 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
– 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
– 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
– 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
– 2017-2019 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга
7.ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР
Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Төмөр замын салбарт 27 жил ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Зам тээвэр, хөгжлийн дэд сайдаар томилогдсон.
Боловсрол ба ажилласан байдал:
– 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургууль
– 1993 онд Удирдлагын хөгжлийн институт
-1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
– 1983-1985 онд УБТЗ Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн ажилтан
– 1990-1992 онд УБТЗ ХНН-ийн техникумд инженер багш
– 1992-1993 онд УБТЗ ХНН-ийн /АБТЭМА / Ачиж буулгах ангийн орлогч дарга
– 1993-2006 онд УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал
– 2006-2015 онд УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
– 2015-2017 онд УБТЗ ХНН-ийн Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
– 2017-2018 онд УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга
УУЛ УУРХАЙН САЙД Г.ЁНДОН
Тэрбээр 2016 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр УБҮ болон Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон байна. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 30 орчим жил ажиллаж байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн маркшейдер, инженер юм.
Боловсрол ба ажилласан байдал:
1991 онд ЗХУ-д Иркутскийн Политехникийн дээд сургууль
2002 онд ОХУ-д доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан
2006 онд Монгол Улсын зөвлөх инженер
Орос, англи хэлтэй
1991-1998 онд ШУА-ын Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1998-2002 онд ОХУ-д аспирант
2002-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр
2017-2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан
8.ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
З.Мэндсайхан нь санхүүч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2019 оноос Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна.
Боловсрол ба ажилласан байдал:
– 1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
– 1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
– 2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр
– 2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
-2015-2016 онд Сангийн яамны Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
– 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга
2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
9.ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ
Нансалын Тавинбэх нь 1971 онд Налайх дүүрэгт төрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс дүүрэг орон нутгийн иргэдийн саналаар нийслэлийн дагуул Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Боловсрол ба ажилласан байдал:
– 1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль
– 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер
– 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр
– 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн
– Орос, Англи хэлтэй
– 1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцын монтёр, мастер, инженер
-1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга
-1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Маркетингийн албаны менежер, дарга
-2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер
-2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
-2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал
-2015-2016 онд Багануур хотын Захирагч
-2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
-2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч
10.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Л.МӨНХСАЙХАН
Т.Мөнхсайхан нь 1983 онд төрсөн. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захиралаар ажилладаг. Анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор. Түүний хувьд УНТЭ-ийн ерөнхий захиралаар ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ. Т.Мөнхсайхан 14 жилийн хугацаанд 2000 гаруй өвчтөнд өвдөгний үений дурангийн мэс засал, хагас хиймэл үе солих мэс заслуудыг хийсэн хэмээн үнэлэгдэж шилдэг мэс засалчаар шалгарч байв. Тэрээр тусгай мэргэжлийн гэгдэх ГССҮТ, улсдаа хамгийн томдоо орох нэгдсэн эмнэлгийг амжилттай удирдаж буй залуу удирдлага хэмээн салбартаа зүй ёсоор үнэлэгдээд байгаа юм.
Боловсрол ба ажилласан байдал:
-2006 онд АШУИС
-2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмч
-2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захирал
-2019 оноос УНТЭ-ийн ерөнхий захирал
-Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
-Монголын түлэнхийн сангийн тэргүүн
-Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг
11.БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ
Боловсрол ба ажилласан байдал:
-1983 онд ЗХУ-ын Ростов хотын их сургууль
-1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант
-1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор
-1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор
-1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор
-1995-1996 онд “ММ” агентлагийн захирал
-1997-1999 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор
-1999-2000 онд “ММ” агентлагийн захирал
2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
-2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал
-2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
-2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
-2017 оноос, Монгол Улсын Засгийн газрын гишүүн
-Эрүүл мэндийн сайд
12.ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
Боловсрол ба ажилласан байдал:
-2000 онд Орхон их сургууль
-Цагдаагийн академи,Хууль сахиулахын Их сургууль
-Удирдлагын Академи
-2000-2007 онд Орхон их сургуульд багш
-2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
-2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
-2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
-2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2019 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
13.САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Боловсрол ба ажилласан байдал:
-1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
-1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль
-1998 онд Австралийн Сидней Их сургуул
-1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
-1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
-1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч
-2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
-2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд
-2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны дарга
-2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны дарга
-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Сангийн сайд
14.ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол ба ажилласан байдал:
-1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
-2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
-2005 онд Австралийн Мельбурний Их сургуулийн Олон улсын төслийн менежментийн хөтөлбөр
-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр
-2008 онд МУБИС-ийн Нийгмийн Ухааны сургуулийн Боловсрол судлалын магистр
-2011 онд МУИС-ийн Улс Төр, Нийгмийн Ухааны сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр
-2013 онд АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн мэргэжлийн англи хэлний хөтөлбөр
-2015 онд АНУ-ын Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг
-2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
-2002 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
-2006 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүсийн Захирал
-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
-2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
-2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
-2011 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
15.ШАДАР САЙД Я.СОДБААТАР
Боловсрол ба ажилласан байдал:
-1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
-1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
-2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
-2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор
-1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
-1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
-2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
-2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
-2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
–2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
Сэтгэгдэл үлдээх