Хэний ч тайлбарлаж чадаагүй 10 ололт, нээлтүүд

Дэлхийн түүхүүд гайхалтай, нууцлаг зүйлсээр дүүрэн байдаг. Бүгдийг нь олж нээн, учрыг нь тайлахыг хүлээвэл бидний нас хүрэхгүй биз ээ. Гэхдэ энд тэндгүй нуугдаж буй хачин жигтэй зүйл үргэлж л сонирхолтой хэвээрээ байна.

1. Moa шувууд

Moa шувууд нь Шинэ Зеландад суурьтай, 1500 гаруй жилийн турш оршин тогтносон ба нэгэн түүхд өгүүлэгдсэнээр Māori хүмүүст алуулсан хэмээн гардаг. Хорьдугаар зуунд хийгдсэн нэгэн судалгааны үеэр эрдэмтэд хэдэн зууны турш хадгалагдсан том сарвууг нь олжээ.

2. Peru, Saksaywaman-ий гүүрэн цогцолбор

Нэг ч дусал зуурмаг ашиглахгүйгээр дуусгасан гүүрт цогцолборыг төгс төгөлдөр болгосон нь үнэхээр гайхалтай. Мөн завсраар нь ямар ч цаас гарах боломжгүй. Түүнчлэн блок бүр нь гөлгөр гадаргуутай, бөөрөнхий булантай байдаг. Яаж бүтээн байгуулсан бэ? Хэн ч мэдэхгүй.

3. Нарны хаалга, Bolivia

Нарны хаалгыг Tiwanaku-гаас опж болно(Bolivia-гийн эртний нууцлаг хот). Зарим археологочид үүнийг манай эриний өмнөх мянганы үеэр асар том гүрний төв нь байсан гэж үздэг. Хаалган дээрх сийлбэр ямар утгатайг хэн ч ойлгодоггүй.

4. Longyou агуй, China

Эдгээр агуйг хүний гараар ухуулжээ. Ийм хэцүү ажил хийхэд маш олон хүний оролцоо шаардагдах нь ойлгомжтой. Харин үүний бодит жишээ нь энэ байна.

5. Дуусгаагүй хөшөө, Egypt

Энэхүү хөшөөг нүүрнээс нь эхлэн сийлж эхэлсэн байдаг. Тиймээс дуусгаагүй үлдээсэн байх. Үүний хэмжээ нь зүгээр л гайхмаар юм.

6. Yonaguni-гийн усан доорх хот, Japan

Энэхүү эртний цогцолборыг шумбалтын багш Kihachiro Aratake санамсаргүй байдлаар олсон. Тухайн хот нь шинжлэх ухааны ихээхэн онолыг төөрөгдүүлж байна. Судалгаагаар үзэхэд энэхүү сийлсэн хот нь 10,000-аад жилийн өмнө усан доор живсэн гэж үзэж байгаа – Эгипетийн пирамидуудыг босгохоос ч олон жилийн өмнө гэсэн үг.

7. Mohenjo-daro (Үхлийн толгод), Pakistan

1922 онд Энэтхэгийн археологич R. D. Banerji Индус мөрний арал дээрх эртний балгасуудыг олж илрүүлжээ. Үүнийгээ дагаад олон асуулт гарч ирсэн: Яаж энэхүү гайхалтай хот сүйрсэн бэ?, Маш олон оршин суугчид хаачсан бэ? Гэх мэтчилэн маш олон асуултаас ямар ч хариулт олж авч чадаагүй байна.

8. L’Anse aux нуга, Canada

Канадад байдаг энэхүү археологийн дурсгал бол мянга орчим жилийн өмнө Викингүүдийн байгуулсан суурин юм.

9. Чулуун зэвсгийн үеийн хонгилууд

Шотландаас Турк хүртэл хүрдэг газар доорх энэхүү хонгилыг харахад чулуун зэвсгийн үеийнхэн зүгээр л нэг анчид биш байсан гэдгийг харуулж байна. Гэхдээ энэхүү хонгилын зорилго нь тодорхой бус хэвээрээ. Зарим судлаачид махчин амьтдаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор барисан гэж үздэг.

10. Аварга том чулуун бөмбөрцөг, Costa Rica

Эдгээр нууцлаг чулуун формаци нь зөвхөн төгс бөмбөрцөг хэлбэртэй төдийгүй тэдний гарал үүсэл, зорилгоос үл хамааран, үнэхээр хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. 1930-аад онд ширэнгэн ойд цэвэрлэгээ хийж байсан ажилчид олж илрүүлжээ. Энэхүү домогт, нууцлаг бөмбөрцөгт алтыг агуулдаг гэсэн яриа байсан боловч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр худал болсон.

Сэтгэгдэл үлдээх