Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг хаалаа

Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 дүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж ус зайлуулах шугам, хоолойн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

 

-Уг замыг хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор

  • Зуслангийн зам,
  • 7 буудлаас 32-ын тойрог,
  • Хайлаастын зам,
  • Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд соёлтой, дураараа биш дүрмээрээ оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх