Өнөө орой БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:05 цагт хөөрсөн юм.

Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх