Нүүр хуудас Мэдээ ӨНӨӨДӨР БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР УСАРХАГ БОРОО ОРНО

ӨНӨӨДӨР БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР УСАРХАГ БОРОО ОРНО

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Малчид, иргэдийн анхааралд:

30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2020 оны 07 дугаар сарын 29-ний 20 цагаас 07 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи:    Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:   Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд нутгийн баруун хагаст, 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү