Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарим аймаг руу бага оврын онгоц нисгэхээр болсон. Үүний дагуу өнгөрсөн 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сум руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна. Улмаар Засгийн газрын тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжид Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Цаашид дээрх хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халх гол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар болсон байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл үлдээх