Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах Улсын онцгой комиссын саналыг хэлэлцэж, дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ц.Ариунзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр, Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлээр зургаан хууль үйлчилж, 1,5 сая иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү халамжийг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэсээр дамжуулдаг. Тэгвэл зургаан хуулийн дагуу үзүүлдэг 12 үйлчилгээний дөрвөн үйлчилгээг материал бүрдүүл, өөрийн биеэр очихгүйгээр онлайнаар үйлчлэх e-halamj.mn сайт болон ТҮЦ машин, И-баримтын системүүдийг ашиглаж, төрийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр 39 төрлийн бичиг баримтыг бүрдүүлэхгүйгээр цахимаар мэдээллийн сангаасаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр иргэнд ирэх дараалал, цаг алдахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашид бид үлдсэн найман үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлан ажиллаж байна. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс каргүй байх, дансаа мэдэхгүй байх тохиолдол гардаг учраас Төрийн банктай хамтран тэтгэврийн ахмад настнуудад цахим данс нээх, АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авахгүй байх чиглэлээр хамтарч ажиллаж байна.
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНД:
- Насны хишиг
- Цалинтай ээж
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- Ихэр хүүхдийн
- Одонтой ээж
- Өрх толгойлсон эх, эцсгийн тэтгэмжүүдийг цахимаар авах боломжтой болж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Сэтгэгдэл үлдээх