Сэтгэлзүйч зөвлөж байна. Хүүхдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тест
Оролцогч: Бүх насныхан
Бэлтгэх зүйлс: Өнгийн харандаа, цаас
Даалгавар: "Үл орших амьтан" зурах, түүндээ нэр өгөх. Энэхүү даалгавар нь хорвоо дээр байдаггүй амьтныг төсөөлөн зурах бөгөөд хэний ч санаанд оромгүй нэр өгөх юм. Хүүхдүүдээрээ зуруулж байгаа бол зөвхөн өөрсдийнх нь санаагаар зуруулах ба ямар нэг заавар зөвлөгөө өгөхгүй байхад анхаарна уу. Зурах хугацаа: 20~30мин.
Хариу: Та хүүхдийнхээ болон өөрийнхөө зурсан зураг дээр нэр, насаа бичээд манай сайтын пэйж хуудасруу эсвэл [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Ирэх 7 хоногийн Ням гариг буюу 11.24ны 14 цагаас шууд лайв хийж зурагт тайлбар өгнө.
Бүгдэд нь амжилт, аз жаргал хүсье
Сэтгэгдэл үлдээх