Олон улсын Соробан сампин, цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах “UCMAS” 24 дөх удаагийн тэмцээн Камбож улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн 40 орны 4000 гаруй хүүхэд 10 ангилалд оюун ухаанаа сорьж өрсөлджээ.Олон улсын “UCMAS” тэмцээнд оюунлаг хүүхдүүд маань анх удаа Монгол улсаа төлөөлж 2012 онд 2 хүрэл цом хүртэж байсан бол 2019 оны Камбож улсад зохион байгуулагдсан тэмцээнд "ТОЯА"хүүхэд хөгжлийн академийн сурагчид 38 чампион, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.
Хичээл, зүтгэлээр мөрөөдлөө бүтээсэн оюунлаг бяцхан тамирчид маань өнөөдөр 15:50 цагт Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирлээ.
Дэлхий дахинд Монгол хүний оюуны чадамжийг гайхуулсан Т.Туяа багштай баг тамирчиддаа цаашдын сурах мэдэх үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: TOYA Хүүхэд Хөгжлийн Академи /facebook page
Эерэг хандлага, бүтээлч байдлыг #ТОДруулна Todnews.mn
Сэтгэгдэл үлдээх