Нүүр хуудас Мэдээ "A PLUS.mn" үүсгэн байгуулагч Г.Гончигсумлаа: Боловсролын салбарын контент үйлдвэрлэл Монгол Улсад маш бага хувь эзлэж байна

"A PLUS.mn" үүсгэн байгуулагч Г.Гончигсумлаа: Боловсролын салбарын контент үйлдвэрлэл Монгол Улсад маш бага хувь эзлэж байна

Admin
Admin, TODNEWS.MN

Монгол залуус дэлхийн жишигт нийсэн технолги хөгжүүлж байна Боловсролын технолгийн салбарт дэлхийн жишигт нийцсэн онлайн сургалтын платформийг Монгол залуус хөгжүүлж байна. Цахим хэрэглээ хурдтай хөгжиж үүнийгээ дагаад мэдлэг боловсролыг бие даан суралцах залуусын тоо нэмэгдсэн. Нэг багшийн хичээлийг хязгаарлагдмал орчинд, цаг хугацаанд хавчигдан суралцах бус хүссэн газраасаа дуртай цагтаа мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийн туршлагыг судлах боломжтой зэрэг олон давуу талтай “Цахим” сургалтын хэв маягийг A Plus-ийн залуус амжилттай нэвтрүүлж байна. Боловсролыг хүртээмжтэй, чанартай, өртөг зардал багатай хүргэх хамгийн боломжит хувилбар бол Онлайн буюу Цахим сургалт. Иймдээ ч YOUTUBE-д биллон илүү хандалттай видео контентуудын 20 гаруй хувь нь боловсролын салбарынх байдаг. Харин Монголд энэ тоо 1 хувьд ч хүрэхгүй байгаа нь энэ салбарт маш их зай, хэрэгцээ шаардлага байгааг хариулж байна. Тиймээс А PLUS-ийн залуус энэ салбарт олон шинэлэг зүйлсийг хийхээр төлөвлөсөн байгаагаа онцоллоо. Салбар бүрээс туршлагатай, шилдэгүүдээр хичээл заалгах боломжийг бүрдүүлж байгаа Мастер класс-ийн хичээлүүдийг бэлтгэж эхэлсэн байна. ТодХүмүүс буландаа А PLUS.mn-ийн үүсгэн байгуулагч Г.Гончигсумлаатай ярилцлаа.

 

"A PLUS.mn" үүсгэн байгуулагч Г.Гончигсумлаа: Боловсролын салбарын контент үйлдвэрлэл Монгол Улсад маш бага хувь эзлэж байна.

Posted by Todnews.mn on Tuesday, April 7, 2020

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү