“Андлалын хөшөө”-г дахин босгохоор хандив цуглуулж байна

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нураасан. Тэгвэл “Андлалын хөшөө”-г дахин босгохоор хандив цуглуулж байна.

Тодруулбал, “Ядамын Мөнхчулуун” сангийн Голомт банкний 3005105624 дансанд хандив төвлөрүүлж байна. Я.Мөнхчулуун нь Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор байсан юм.

Энэхүү хөшөөг Хэнтий аймагт шинээр босгох бөгөөд “Ухамсар” бүтээлийг туурвисан МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урлах аж.

Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г Боржин Суварга ХХК гүйцэтгэж буй аж. Тус компанийн Инженер Ц.Тэнгэртэй, Мөнхчулууны Зоригт есдүгээр сарын 30-нд ярилцжээ.

 

Сайхан мэдээ: Андлалын хөшөө босч байна! Боржин Суварга ХХК-ны Инженер Ц.Тэнгэртэй ярилцлаа.

Posted by Мөнхчулууны Зоригт on Wednesday, September 29, 2021

 

Сэтгэгдэл үлдээх