Энгийн хэрнээ эрүүл хэрэглээ

Хүний биеийн зонхилох хувь нь ус билээ. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 70 орчим хувийг ус эзэлнэ. Хүн нийт усныхаа 10%-ийг л алдвал үхэлд хүрнэ Энгийн. Таны биеийн шаардлагатай усыг хүнс болон ундны зүйл хангана. Бүх төрлийн хүнс нь тодорхой хэмжээний ус агуулдаг. Жишээ нь: хүнсний ногоо, жимс жимсгэний 60-99 % нь ус байдаг. Усыг хэдийд ямар хэмжээгээр ууж байгаагаас хамаарч биед яаж үйлчлэх хамаардаг. Усыг хэдийд хэрхэн хэрэглэвэл ямар ашиг тустай вэ?
  • Хоол идэхийн өмнө 1-2 аяга ус уу
Ингэснээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих хоол хэтрүүлэгчдийн дуршлыг багасгадаг ач холбогдолтой юм. Ус нь ходоодны шүүсийг саармагжуулдаг учраас хоолны өмнө болон хоол идэх үедээ хэт их шингэн уух нь тийм ч сайнгүй
  • Өглөө босоод хамгийн түрүүнд нэг аяга ус уу
Та үүнийг амьдарлын хэвшил болгох хэрэгтэй. Өглөөд өлөн ходоодыг цэвэрлэх шингэн нөхөх хамгийн тохиромжтой үе юм. Мөн хоол боловсруулах системдээ бүхэл өдрийн турш ажиллах чадварыг хангаж өгч байгаа нь тэр.
  • Телевизор үзэж суухдаа ус шимж уу
Усыг бага багаар уух нь хүний биед хамгийн ач тустай. Усыг шимж ууснаар эрүүл мэндэд тустайгаас гадна юм идэх дуршлыг эрс бууруулна. Хүмүүс ихэнхдээ телевизор үзэж суухдаа юм иддэг энэ нь таргалах бас нэг шалтгаан болдог.
  • Хөлс ихээр ялгардаг бол ус байнга хэрэглэ
Дасгал сургуулилт биеийн хүчний ажил хийхдээ хөлс ихээр ялгардаг. Тэр хэмжээгээр хүн шингэнээ ихээр алддаг. Шингэнийг ус л гагцхүү нөхдөг.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dtixqt

atorvastatin order online <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin</a> order lipitor 40mg sale