"Боловсролтой оюутан-2019" төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Увс аймгийн Засаг Даргын тамгын газар, аймгийн оюутны холбоо хамтран Улаанбаатар хот дахь бакалаврын түвшний оюутнуудын дунд "Боловсролтой оюутан-2019" төсөлт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Увс аймгаас Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутан залуусын суралцах арга барил, хувь хүний хөгжил, багаар хамтран ажиллах чадвар, бие даан суралцах чадвар зэргийг дэмжихэд энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.

  Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй хөтөлбөрт 5 оюутан нэг баг болон бүтэн семестрийн турш өрсөлдөх юм. Энэ жилийн хувьд 23 багийн 115 оюутан хамрагдаж байна. Багийн гишүүд голч дүнгээ хэр өсгөсөн, үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулсан гэх мэт шалгуур бүрээс оноо цуглуулан хамгийн өндөр оноотой баг ялагч болох боломжтой. Тэргүүн байранд орсон багийг 2'000'000 төгрөг, хоёрдугаар байрыг 1'500'000 төгрөг, гуравдугаар байрыг 1'000'000 төгрөгөөр шагнах ажээ. Энэхүү төсөлт хөтөлбөрийг Увс аймгийн Оюутны холбооны Афдэйт (UpDate) баг хариуцан ажиллаж байна.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Афдэйд багийн ахлагч Б.Энх-Үйлэн "Хөтөлбөр хичээлийн нэг улирлын турш үргэлжилнэ. Энэ хугацаанд баг бүр түүнчлэн оролцогч бүр өөртөө болон бусдадаа тодорхой хэмжээнд нөлөөлж ахиц дэвшил бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Манай зохион байгуулагч багийн хувьд өмнөх жилээс илүү боловсронгуй зохион байгуулах талаар хичээнгүйлэн ажилна" гэсэн юм. Жилийн өмнө зохион байгуулсан "Боловсролтой оюутан - 2018" төсөлт хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын "Өлзийтийн Бадрахын талбай"-г сэргээн засах төслийг бичиж, 2020 зургаадугаар сард хэрэгжүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Aamatp

order atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin order online</a> buy atorvastatin 10mg for sale