Рембрант, Ян Вермер, Якоб ван Рёйсдал, Ян Стен, Винсент ван Гог, Пит Мондриан, Мауриц Корнелис Эшер зэрэг алдартай зураачдын өлгий нутаг, алтан зул цэцгийн орон Нидерланд улс нь алтан зул цэцэг, бяслаг, модон шаахай, салхин тээрэм, шаазан эдлэл, тансаг шийдэл бүхий урлагийн түүхийг агуулсан олон арван музей, / хар тамхины түүхийг агуулсан музей ч бий/, олон тооны суваг, 1000 шахам гүүртэй гэдгээрээ дэлхийд алдартай.
Түүнчлэн Нидерланд улсын иргэн бүр, тэр ч бүү хэл хааны гэр бүлийнхэн нь ч бас унадаг дугуйн хорхойтон. 17 сая хүн амтай улсад 23 сая унадаг дугуй ашиглагддаг гэдгээр нь унадаг дугуйны хаан улс хэмээн нэрлэдэг ажээ. Сургуулиудад заавал унадаг дугуйн боловсрол олгодог бөгөөд хүүхдүүд дугуйн замын хөдөлгөөний шалгалт өгдөг байна.
Унадаг дугуйн зориулалтын 32 000 км циклийн зам байдаг тул тус улсын хаана ч гэсэн автомашины зорчих хөдөлгөөнд санаа зоволгүйгээр аюулгүй зорчиж чадна. Нидерланд улс нь унадаг дугуйчдын хувьд дэлхийн хамгийн аюулгүй улсуудын нэг гэж Европын дугуйчдын холбооноос мэдэгдсэн байна.
Хүүхдийг бага наснаас нь бакфиет гэж нэрлэдэг тусгай ачааны унадаг дугуйгаар тээвэрлэдэг.
Нидерландын хаан Виллем-Александер, түүний эхнэр Максима нар 2009 онд Нью-Йорк хотын NY400 төрийн айлчлалын үеэр
Нидерландын ерөнхий сайд ажилдаа өдөр болгон унадаг дугуйгаар очдог.
Сэтгэгдэл үлдээх