Өөрөө бүгдийг хий: Роберт Паттинсон GQ сэтгүүлд зориулж өөрөө өөрийнхөө зургийг даржээ

Карантины нөхцөл байдалд тааруулан.

2021 онд нээлтээ хийх шинэ "The Batman" кинонд Брюс Уэйний дүрийг бүтээхээр болсон жүжигчин Роберт Паттинсон АНУ-ын GQ сэтгүүлийн зуны дугаарын гол зочноор уригджээ. Коронавирусын улмаас дэлхий нийт хөл хорионд орсон байгаа тул Роберт сэтгүүлд зориулсан зураг авалтыг өөрөө бие даан хийж, таймер ашиглан өөрөө өөрийнхөө зургийг даржээ. Тэрээр Лондонд найз бүсгүй Сьюки Уотерхаусын хамт гэртээ тусгаарлалтад байгаа бөгөөд сэтгүүлд зориулсан ярилцлагаа ч мөн утсаар өгсөн байна.

Ярилцлагын үеэр Паттинсон карантины үеэр юу хийж цагийг өнгөрүүлж буй талаар мөн найруулагч Мэтт Ривзийн "The Batman" болон энэ оны зун нээлтээ хийх Кристофер Ноланы "Tenet" бүтээлүүд дээрх дүрүүдийнхээ тухай ярьжээ. Тэрээр мөн FaceTime ашиглан өөрийн зохиосон жорын дагуу паста хийж үзүүлсэн байна. Хөгжилтэй нь тэрээр хоол хийх явцдаа резинэн бээлийгээ хайлуулж, богино долгионы зууханд тугалган цаастай таваг хийснээр жижиг хэмжээний дэлбэрэлт үүсгэсэн гээд хэд, хэдэн удаа бүтэлгүйтээд авсан байна. Ингэж байх зуураа Роберт яг л зэрлэг амьтан шиг хоол иддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба лаазалсан туна загас дээр табаско нэмж, шууд лаазнаас нь идэх хамгийн дуртай болохоо хэлсэн юм.

Юутай ч Роберт хоол хийхээс илүү зураг дарах авьяастай тул шинэ дугаарын зураг авалт тун сонирхолтой болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tmmrid

lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg online</a> lipitor sale