2020 оны 6 сарын 21-нд олон зууны турш болж байгаагүй ховор тохиолдол болох гал цагирган хэлбэртэй нар хиртэлт болно гэж мэдээллээ.
Гэвч энэхүү нар хиртэлтийг Хятад, Африк, Ойрхи дорнод, Энэтхэг Улсуудын тодорхой нэг цэгээс ажиглах боломжтой гэж дүгнэсэн байна.
Сар, Нар Дэлхий гурав хоорондоо нягт уялдаж байх үед нар хиртэлт тохиолддог. Нар хиртэх нь Сар нарыг хаах үр дүнд бий болох үзэгдэл юм. Энэ тохиолдолд Нар хагас дугуй харагдах эсвэл бүтэн дугуйрч хар туяатай харагддаг байна. Мөн нөгөө талаар Дэлхий бүтэн сарны гадаргуу дээр сүүдэрлэхэд сарны хиртэлт тохиолддог.
Гэвч 6 сарын 21-нд болох уг Нар хиртэлт нь тохиолдоод зогсохгүй энэ жилд Сар хиртэлт болно гэж Дэлхийн одон орон судлалын хүрээлэн баттай хэлж байгаа аж.
Өмнө жил Ази тивд Нар хиртэлт болсон үеийн бичлэгийг оруулж байна.
Сэтгэгдэл үлдээх