Торонто хотын зочид буудлын гадаах талбайд хүмүүсийг Йогийн бэлтгэл хийх нөхцөл байдлыг Lmnts Outdoor Studio хариуцан авч ажилласан ба бөмбөлгөн хэлбэртэй шилэн тусгаарлагч бүхий бэлтгэлийн өрөөг хийжээ.
Энэхүү шилэн тусгаарлагч бэлтгэлийн өрөөнд танд хэрэгтэй бүх зүйл байхаас гадна Вирус халдаахгүйн тулд нэг хүн бэлтгэл хийсний дараагаар өрөөг тэр чигт нь тусгай бодисоор ариутган цэвэрлэж дараагийн хүн ороход бэлэн болгодог байна. Гэхдээ та бэлтгэл хийхээр бол өөр Йогийн дэвсгэрээ зайлшгүй авчрах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх