АНУ-ын Вайоминг мужийн зургаан настай хүү дүүгээ аврахын тулд амиа алдах эрсдэлтэй тулгарч нохойтой тулалдаж зоригтой алхам хийлээ гэж нагац эгч нь хэлэв. Бяцхан хүүгийн дүүрүү нь нохой дайрахад дүүгийнхээ гараас атган өмнүүр нь орж нохойнд нүүрэн гаран дээрээ хэд хэдэн удаа хазуулсан байна. Халдлагыг нь хэд хэдэн шархаар үлдээсэн бөгөөд түүний нүүрэн дээр хамгийн том сорви үлдсэн тул 90 оёдол тавих шаардлагатай байв.
Хүү ингэж хэлжээ:
Хэрэв дүү бид 2-ын хэн нэгэн нь үхэх байсан бол тэр нь би байх ёстой хэмээж инээмсэглэсхийсэн байна
Мэдээний албаныхны мэдээлснээр Бяцхан баатар Брижер болон түүний гэр бүлийнхэн нохойн эзэн болох гэр бүлийнхэнтэй сайхан харилцаатай байсан бөгөөд энэ харилцаан Брижер болон түүний гэр бүлийхэн нь нохойнд бас гэр бүлд нь ямар ч муу санах зүйл байхгүй гомдоогүй гэж хэлжээ. Түүгээр ч зогсохгүй энэхүү үйл явдал гарсан нь манай гэр бүлд маш том хайрыг нэмсэн юм гэжээ.
Сэтгэгдэл үлдээх